Москва хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд их хэмжээний цас орж 80 гаруй нислэг цуцалжээ. Сургуулийн хүүхдүүдийн хичээлийг хаагаагүй ч зам боогдсоны улмаас ирж чадаагүй хүүхдүүдийг чөлөөтэйгөөр тооцож байгаа.
Автобус, троллейбусыг чөлөөтэй явуулахын тулд орсон цасыг нэн даруй цэвэрлэх ажлыг хийж байгаа ба өнгөрөгч ням гаригийн оройноос цэргийн алба хаагчдыг ч дайчилсан байна. Үүнээс үүдэж метрогоор зорчигчдын тоо эрс нэмэгдсэн. Санкт-Петербург хотын орчмоор ч их цас орсон аж.
Москва хотын захиргаа цас цэвэрлэгээний ажилд олон тооны техник хэрэгсэл ашиглаж байгаагийн нэлээдгүй хувь нь самосвал болохыг хэллээ. Цаг уурчид сүүлийн 100 жилд ийм их хэмжээний цас ороогүй болохыг онцлов.