Женко нэрээрээ алдаршсан ҮХАА-н сайд Х.Баттулга бүхнээс түрүүлж шинэ соргог зүйлийн эхлэлийг тавидаг. Түүний шинэ санаачлага гарган хэрэгжүүлж байгаа ажлууд нь амжилтыг дагуулдаг гэдэгтэй хүн бүр санал нэгдэх бизээ.
Түүний амжилттай ажлуудаас дурьдвал, Монголын жудо бөхийн холбоог удирдах болсноор тамирчдын амжилт эрс дээшилсэн. Тамирчид ч үүнийг бахархан ярьдаг. Манай улс саяхан Жудогийн эмэгтэйчүүдийн дэлхийн аваргатай болсон бөгөөд аварга болоход гишүүний дэмжлэг их байсан гэдгийг М.Уранчимэг тамирчин маань хэлж байсан.
Мөн ЦОНЖИН БОЛДОГТ их эзэн Чингис хааны хөшөөг сүндэрлүүлсэн нь гадаадын жуулчид төдийгүй дотоодын Монголчуудын нүдийг баясгах ганц зүйл болоод байгаа.
Тэгвэл УИХ-ын 76 гишүүн дотроо хамгийн санаачлагатай шинийг эрэлхийлэгч Сайд маань сүүлийн үед телевизийн хөтлөгч хийж ТВ нэвтрүүлгүүдийн өнгө төрхийг өөрчлөхөөр шийдсэн байна. Тэрхүү нэвтрүүлгээ HERO entertainment студитэй хамтран хийж байгаа бөгөөд одоогоор зураг авалт хийгдэж байгаа гэсэн. Түүний шинэ нэвтрүүлэг тун удахгүй дэлгэцийн урлагт тэсрэлт хийх нээ.
О.Рана