Ч.Хүрэлбаатар:Инфляцийн түвшинтэй уялдуулж цалин нэмнэ

Сангийн яамнаас ОУВС-тай хийсэн хэлэлцээрийн үр дүнгийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “10 сарын хугацаанд Монгол Улсын эдийн засагт нэлээн олон нааштай өөрчлөлтүүд гарлаа.2017 оны Гүйцэтгэлийн байдлаар Монгол Улсад 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн.Төсвийн орлого 660 тэрбум төгрөгөөр давж биелсэн. Төсвийн алдагдал ДНБ-ий 9.5 хувиас 6.5 хувь болж 3 пунктээр буурсан.Засгийн газар 1.1 их наядын үнэт цаасыг арилжааны банкуудад хийсэн байсан. Өндөр хүүтэй Засгийн газрын үнэт цаасуудыг худалдан авч улсын төсвөөс гарах хүүгийн зардлыг 120 тэрбум төгрөгөөр хэмнэж чадсан.Эдийн засгийн бодлогыг зөв явуулж, тууштай арга хэмжээ авбал богино хугацаанд сэргэж болдог гэдгийг харуулж байна.ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд 5.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирж байна. Энэ удаа Монгол Улсад явуулсан хөтөлбөр үр дүнгээ өгсөн, эдийн засагт гэрэл асаасан, Монгол Улсын эдийн засагт үүр цайж эхэлсэн гэдгийг хэлмээр байна.Цаашид ОУВС-гийн хөтөлбөрийг Засгийн газраас хэрэгжүүлнэ.

Эдийн засагт эерэг үр дүн гарсан учраас зарим татваруудыг цуцалсан.Хоёрдугаарт тэтгэврийн насны асуудал байна. Тэтгэвэрт гарах насанд сонголт хийх боломжийг өгч байгаа.Энэ нь шударга ёсонд нийцсэн шийдвэр.

Дараагийн нэг асуудал цалин нэмэгдүүлэх. 2018 оноос инфляцийн түвшинтэй уялдуулж цалин нэмнэ.Огт нэмэхгүй бол үнийн өсөлт, ханшийн уналтад иргэдийн бодит орлого идэгдээд дуусдаг.Бидэнд бий болсон тогтвортой өсөлтийг цаашид үргэлжлүүлэх шаардлага байгаа гэдгийг онцолж хэлмээр байна”гэж мэдэгдлээ.


Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …