Японы гүнж Мако хуримаа хойшлуулжээ

Японы гүнж, өдгөө 26 настай Мако хуримаа 2020 он хүртэл хойшлуулж байгаагаа зарлажээ.
Jiji Press-т мэдээлснээр ирэх оны дөрөвдүгээр сард эзэн хаан Акихито 84 насандаа үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх тул гүнж өөрийн хуримандаа тусгайлан бэлтгэл хийх цаг гаргах үүднээс ийнхүү хойшлуулахаар болсон байна. Эзэн хааны том хүү, Макогийн авга ах, ханхүү Нарухито хаан ширээг залгамжилна.
Гүнж Францын AFP мэдээллийн агентлагт “Хуриманд маань сэтгэл гарган туслахыг хүсч, цаг заваа зарцуулсан хүмүүсээс уучлалт хүсье” хэмээсэн. Харин тэд Комурогийн ээж хуриманд зарцуулах хангалттай хөрөнгөгүй учраас ийнхүү хойшлогдсон гэж хэвлэлүүдээр бичсэн мэдээллийг үгүйсгэжээ. Гүнж өөрийн сүйт залуу Кей Комуротой зургаан жилийн өмнө их сургуульд сурч байхдаа танилцсан бөгөөд ирэх 11 сарын 4-нд хуримаа хийхээр төлөвлөөд байсан.

 

Комуро эзэн хааны их сургуульд сурч байсан төдийгүй одоогоор хуулийн компанид ажилладаг. Энгийн иргэнтэй гэрлэх болсны учир гүнж Мако хэргэм зэргээсээ татгалзсан билээ.


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …