ТЕГ:Танил бус гадаад дугаараас дуудлага ирсэн тохиолдолд эргүүлэн залгаж болохгүй


Гар утас хэрэглэгчид гадаадын аль нэг улсын дугаараас ирсэн дуудлагыг хүлээн авснаар “One ring scam” гэх дуудлагын залилангийн гэмт хэргийн хохирогч болох эрсдэлтэй байгаа аж. Уг гэмт хэргийн хохирогч болсноор утасны хэрэглээний төлбөр нь өндөр гарах магадлалтай юм байна.

Иймд Тагнуулын ерөнхий газрын Төрийн мэдээлэл, холбооны газраас дараах зөвлөмжийг өглөө.

Дуудлага хүлээн авахаас өмнө бүсийн кодыг шалгах;
Ихэнхи 3 оронтой бүсийн кодууд олон улсын дуудлагад холбогддог гэдгийг анхаарах;
Хэрэв та олон улсын дуудлага хийх шаардлагагүй бол өөрийн утасны оператор компанид хандаж олон улсын дуудлага хийх эрхийг хаалгах;
Таны утсанд ирсэн танил бус гадаад дугаарын дуудлагад эргүүлэн залгаж болохгүйг анхаарах. Учир нь таны утасны төлбөр (1 минут нь 9-19,95$) өндөр гарах эрсдэлтэй.
Цахим гэмт этгээдүүд дийлэнхдээ Беларусь /375/, Их Британы Виржин арлууд /284/, Гренада /473/, Антигуа /268/, Доминикан /809/, Латви /371/, Ямайка /876/ зэрэг улсын кодыг ашиглан дуудлага хийж байгааг анхааруулж байна.

Санал болгох мэдээ

ЗГ:Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гэр …