Хятадын цагдаа нар гэмт этгээдийг илрүүлдэг нүдний шилтэй болов

БНХАУ-ын цагдаа нар гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй сэжигтний царайг таних технологи суурилуулсан нүдний шилтэй болжээ.

Нүдний шил эрэн сурвалжлагдаж буй сэжигтний мэдээллийн сантай холбогдсон. Уг технологийн тусламжтай тухайн хүний зургийг авч, тэрхүү мэдээллийн сантай харьцуулалт хийх аж.

Цагдаа нар нүдний шилээрээ гудамжинд байгаа олон хүнийг хурдан хугацаанд гүйлгэн харна. Харин шүүмжлэгчид энэ нь Засгийн газрын эрх мэдлийг улам хүчирхэгжүүлж байгаа алхам хэмээн дүгнэсэн.

Хятадын төрийн мэдээллийн хэрэгсэл одоогийн байдлаар цагдаа нар уг нүдний шилний тусламжтай эрэн сурвалжлагдаж байгаа долоон сэжигтнийг барьсан болохыг мэдээлсэн байна. Мөн хуурамч иргэний үнэмлэхтэй 26 хүнийг илрүүлжээ.

Тэд дээрэм, хүний наймаа гэх мэт гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа сэжигнүүдийг барихын тулд төв хэсгийн Зензоу хотын олон хүн цуглардаг галт тэрэгний буудал орчмоор шалгалт хийжээ.

Хятад улс хүний дүр төрхийг таньдаг дэлхийд хамгийн өндөр зэрэглэлийн технологитой. Улс дотроо CCTV-ийн 170 сая камертай.

Ирэх гурван жилд шинээр 400 сая камер тавих төлөвлөгөө гаргасан. Эдгээрийн олонх нь хүний царайг таних гэх мэт хэд хэдэн чадамжтай аж.

 


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …