“Сар шинийн гоёл-2018” үнэт эдлэл, хөөрөг, гоёл чимэглэлийн үзэсгэлэн худалдаа эхэллээ

Барилгачдын талбайн Туул рестораны ард байрлалтай “Art House” Төв болон “Азийн Урлаг” галерей, “Master Jewelry” уран дархны урлан хамтран уламжлал болгон зохион байгуулдаг Монголын уламжлалт үнэт эдлэл, хөөрөг, гоёл чимэглэлийн үзэсгэлэн худалдаа найм дахь жилдээ сар шинийн баярт зориулан энэ сарын 5-15-ны хооронд 10:00-19:00 цагт “Art House”  төвийн үзэсгэлэнгийн танхимд нээгдэж байна.

Энэ жилийн үзэсгэлэн нь “Сар шинийн гоёл-2018” нэртэйгээр зохиогдож өргөн олон түмэндээ 18-р зуунаас эхлээд орчин үе хүртэлх чамин хийцтэй хөөрөг, аяга, эмээл, цар, хэт хутга, гоёл чимэглэл зэргүүдийг дэлгэн тавьж байна. Үзэсгэлэнд тавигдах урлагийн бүтээлүүд дахин давтагдашгүй гэдгээрээ онцлог юм.

Хөөрөгнүүдийн үнийн хувьд хоёр саяаас эхлээд шүрэн хөөрөг дээд ханш нь 150 сая. 10 болон 12 саяын хаш, 60-70 саяын үнэтэй шүрэн, 120 саяын үнэтэй манан зэрэг Монголын шилмэл гэсэн хөөрөгнүүдийг худалдаалж байна.

Ихэвчлэн цагаан хашаар бүтээгдэхүүн хийдэг “OTGAL” компанийн хувьд хөөрөгнүүдээс гадна цагаан хашаар Монголын хамгийн урт хаш гаанс, хэт хутгыг хийснээ танилцууллаа. Тус компани хоёр сая төгрөгийн үнэтэй бага гарын хаш хөөрөгнөөс эхлээд халтар манан болон дэлхий дээр цор ганц байгаа сувдан хөөрөг, 150 сая төгрөгийн үнэтэй их гарын цагаан хаш хөөргийг үзэсгэлэнд оруулжээ. Говь-Алтайн хуучны сор гэсэн хөөрөгнүүд ч тавьжээ. Сийлбэртэй хөөрөгнүүдийг дахин давтагдашгүйд тооцдог.

Хөөрөг өв дамжиж, үр хойчид өвлөгддөг гэдэг утгаараа бэлгэдэлтэй байдаг. Уг үзэсгэлэнд Монголын уран дархнуудын дахин давтагдашгүй, чамин, тансаг хийцтэй бүтээлүүдийг тавьсан байна.

Та бүхэн хүрэлцэн ирж таашаалдаа нийцсэн сар шинийн гоёлоо худалдан аваарай. Үзэсгэлэн худалдаа нь Барилгачдын талбайн баруун талд байрлах “Art House” төвийн гурван давхрын үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдаж байна.

 

Холбоо барих утасны дугаар: 88886999

 

 


Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …