Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал барьжээ

Өчигдөр дэлхийн хамгийн өндөр зочид буудал болох 75 давхар “Gevora”-гийн нээлт Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод болжээ.

Энэ талаар өнгөрөгч ням гаригт орон нутгийн “Khaleej Times” сонинд мэдээлсэн байна. Шэйх Зайид нэртэй хурдны замын төвд сүндэрлэсэн уг барилга 356 метрийн өндөртэй.

Үүнээс өмнө дэлхийн хамгийн өндөр зочид буудал гэгдэж байсан “JW Marriott Marquis” цогцолбор мөн л Дубайд байдаг аж. Тэдгээр нь тус бүрдээ 355 метр өндөр, 72 давхар.

 

 


Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …