Америкийн “Tesla” автомашины компани цахилгаан хөдөлгүүртэйгээр бүтээсэн “Roadster” хурдны машинаа 2020 оны 10-р сард тойрог зам руу илгээхээр төлөвлөжээ.
Үүнийг Америкийн нисэх хүчний үйлдвэрлэлийн SpaceX компанийн дизайнер, Tesla компанийн үүсгэн байгуулагч, зохион бүтээгч Элон Маск санаачлан хэрэгжүүлж байгаа аж. Компани төсөлт ажлынхаа эд дунд яваа бөгөөд хэрэгжиж эхэлбэл машины тусламжтай Ангараг болон жижиг гариг, сүүлт од зэргийг судалж, зарим карго үйлчилгээг явуулахаар төлөвлөжээ.
“Roadster”-ыг агуулах “Falcon Heavy” дэлхийн хамгийн хүчирхэг пуужинд тооцогдох бөгөөд үзүүлэлт нь зорчигч, багийн гишүүд, ачаа тээш болон түлш агуулсан 737 ширхэг тийрэлтэт онгоцноос илүү юм. Пуужинг дэлхийгээс 400 сая км зайнд хөөргөхөөр төлөвлөөд байгаа агаад анх хүмүүсийг зорчуулж, сар болон Ангараг гариг руу аялуулахаар төлөвлөж бүтээсэн байна.