“Пёнчан-2018”-ын хаалтын ёслолд Дональд Трампын охин Иванка оролцоно

Пёнчаны өвлийн олимпийн хаалтын ёслол энэ сарын 25-нд болно. Тус ёслолд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын охин Иванка оролцоно гэж “Ёнхап” агентлаг мэдээллээ.

 Д.Трампын зөвлөхүүдийн нэг Иванка болон Цагаан ордны Хэвлэл мэдээллийн албаны ерөнхий нарийн бичгийн дарга Сара Сандерс тэргүүтэй АНУ-ын албаны хүмүүс “Пёнчан-2018” олимпийн хаалтын ёслолд оролцох аж.

Иванка Трамп  мэдэгдэл хийхдээ “АНУ-ыг төлөөлөн олимпийн хаалтын ёслолд оролцох нь миний хувьд нэр төрийн хэрэг. Би АНУ-ын тамирчид болон энэ олимпод амжилттай оролцсон бүх тамирчинд баяр хүргэж, тэдэнтэй хамт баярыг нь тэмдэглэх болсондоо баяртай байна” гэжээ.

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …