Монгол үйлдвэрлэсэн хуурамч мөнгөн аяганы талаар Вичатад анхааруулга яваад эхэллээ

Үндэсний үйлдвэрээ дэмжиж дэлхийн бар улс болтлоо хөгжиж чадсан гэж Япон, Солонгосчууд ярьдаг. Мэдээж иргэдийн гар дээрх хөрөнгө гадагшаа биш дотооддоо шингэж чадвал манай улс ч хөгжих боломжтой. Тиймээс эх оронч сэтгэлийн үзүүрт үндэснийхээ үйлдвэрлэгчдийг дэмжих багахан хүсэл байдаг ч нүд хуурсан муухай Монгол зангаас болоод итгэл алдраад байна.

Манай үндэсний үйлдвэрлэгчдийг Өвөр Монголчууд ихэд дэмжиж, бараа бүтээгдэхүүн ихээр худалдан авах болсон. Гэвч Хятадын Вичатаар “Мөнгө аяга хуурамч байна. Битгий аваарай” гэсэн анхааруулга яваад эхэллээ.

Өөрөөр хэлбэл Ар Монголчууд Өвөр Монголчуудыгаа хульхдаж, хуурамч бүтээгдэхүүн зарчихсан байна. Нэг удаа хүн хуураад өнгөрөх яах вэ. Гэвч энэ үйлдлийн цаана маш олон чин шударгаар ажиллаж байгаа Монголчууд хэлмэгдэж, орлого олох боломжийг нь хаачихлаа.  Энэ л манай үндэсний үйлдвэрлэгчдийн дутагдалтай тал юм. Зарим хийж бүтээж байгаа. Харин зарим яаж хялбар аргаар нэг удаадаа хуурч байгаад мөнгөтэй болчих вэ гэсэн бодлоосоо болоод дотоод гадаадын худалдан авагчдыг үргээсээр байна. Энэ л муухай зангаа засчихвал хөршүүд шиг хөгжлийн тухай ярихад болохгүй юу байх вэ.


Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …