Их Хурлын гишүүн өөрийгөө сайн ажиллаж чадаагүй гэдгээ мэдэгдэж, дараагийн сонгуульд нэр дэвшихээс татгалзлаа

Бүгд Найрамдах Солонгос улсын Их Хурлын гишүүн Со Ги Ху, ирэх дөрөв дүгээр сард зохион байгуулагдах Улсын Их Хурлын гишүүн сонгох 20 дах удаагийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр мэдэгдэж байсан юм. Гэвч тэрээр хэвлэлийн хурал хийж, Их Хуралд нэрээ дэвшүүлэхээс татгалзаж байгаа тухай мэдэгдсэн байна.

Тэрээр хэлэхдээ “Би өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Их Хуралд сууж ажиллахдаа намайг сонгосон иргэдийн итгэлийг алдалгүй чармайн ажилласан. Улмаар би энэ удаагийн сонгуульд дахин сонгогдохоор шийдэн нэрээ дэвшүүлсэн ч үүнээсээ татгалзахаар боллоо. Учир нь би улс төрд орсноор сонгогчдынхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэхэд өөртөө эргэлзэж байна. Би өөрийгөө өнөөг хүртэл улс төрч болсон гэж бодож чадахгүй байгаа тул энэхүү байдлаа ухамсарлан Их Хуралд нэрээ дэвшүүлэхээс сайн дураараа татгалзаж байна” хэмээн мэдэгдсэн байна.


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …