102 багц медалийн төлөө 92 орны тамирчид өрсөлдлөө

“Пёнчан-2018” Өвлийн XXIII олимпийн хаалтын ёслол “Пёнчаны олимпийн цэнгэлдэх хүрээлэн”-д болж өнгөрлөө. Хаалтын ёслолын үеэр ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах “Спорт дэлхий даяарх хүмүүсийг хэрхэн нэгтгэж чаддагийг 17 хоног үргэлжилсэн олимпийн наадамд бид харууллаа. Үнэнч шударгаар өрсөлдсөн тамирчиддаа баярлалаа. Та бүхэн бол бидний үзэл санааг өөдрөг байлгадаг хамгийн сайн элчүүд юм” гэж хэлжээ.

2022 оны өвлийн олимп Бээжин хотод зохион байгуулагдах бөгөөд олимпийн далбааг Бээжин хотын дарга Чэнь Зининд дамжуулан өгсөн юм.

“Пёнчан 2018“ өвлийн олимпийн наадамд 92 орны 2922 тамирчин спортын 15 төрөлд 102 багц медалийн төлөө өрсөлдсөнөөс 30 орон ямар нэгэн медаль хүртжээ.

Олимпийн наадамд оролцсон нийт 30 улсын баг тамирчид медаль хүртсэнээс Норвеги улс 14 алт, 14 мөнгө, 11 хүрэл медаль авч нийт 39 медалийн эзэн болсноор тэргүүн байр эзэлжээ.

Харин олимпийн наадмыг зохион байгуулагч орон “Пёнчан-2018” олимпоос нийт 17 медаль хүртсэн, үүнээс 5 алтан медаль, 8 мөнгөн медаль, 4 хүрэл медаль хүртсэнээр долдугаар байрт жагссан байна.

Тэгвэл Олон улсын олимпийн хорооны нэрийн дор оролцсон ОХУ-ын хоккейчид аваргын төлөөх тоглолтонд алтан медаль хүртэж олимпийн сүлд дууны аян дээр өөрийн орны төрийн дуугаа дуулжээ сенсаци тарилаа.

Пёнчаны наадмын хаалтын ажиллагаанд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын охин Иванка Трамп албан ёсны зочноор оролцож бага тамирчдадаа дэмжсэн юм. 

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …