Эзэгтэй нарт зориулсан ахуйн зөвлөгөө

Хүн бүхэн цэвэрхэн, тохилог орчинд тав тухтай амьдрахыг хүсдэг нь мэдээж. Тиймээс айл гэрийн чимэг, “нүүр царай” болсон эзэгтэй танд ахуйн бяцхан зөвлөгөө хүргэе. Таны мэдлэгт нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.

Нэг: Бүх хоол амтлагч ба жижиг нунтаг зүйлстэй хүүдий сав хайрцагнуудаа хаяхыг нь хаяж үлдсэнийг нь шүүгээнд биш шургуулганд байрлуул.

Хоёр: Жижиг савнуудыг дээр дээрээс нь овоолж тавих биш харин эгнүүлж хадгалбал зохино. Сагс хэлбэрийн том саванд хэсэг хэсгээр хийж тавьдаг арга хамгийн зөв. Ялангуяа тогоо савны тагнууд их зай эзэлдэг бөгөөд тэднийг бүгдийг нэг сагсанд хийж тусад нь хадгалаарай.

Гурав: Харин өлгөдөг шүүгээнүүдээс туссан сүүдрийн асуудлыг шийдэхэд зөвхөн орчин цагийн гал тогооны тавилгууд өөртөө жижиг чийдэн агуулж байдаг.

Дөрөв: Шургуулганд тань бүх төрлийн хутга, халбага, сэрээ, лааз нээгч, хайч,юм бутлагч, жижиг үрүүл зэрэг байвал зохино. Үүнээс том зүйлсийг шургуулганд хийвэл нээхэд саад болдог.

Тав: Гал тогооны паралон бага зэрэг үнэр орж эхэлбэл бушуухан хаяж байгаарай.Ер нь паралоныг тэр хавьд нь жижигхэн сагсанд хийж хадгалбал зохино. Паралон удаан нойтон байх тусам асар их нян үрждэг.

Зургаа: Та гал тогооныхоо тавилгыг сонгохдоо бат бэх байдлыг харахаа мартав. Халуун чийг ба ууранд нэн тэсвэртэй материалтай байх хэрэгтэй. Уур хиншүү, чийг сорох төхөөрөмжийг өөртөө агуулдаг. 

Бүрэн тавилга нь хэлбэр дизайн ба өнгөний хувьд тансаг тул ямар ч айлын гал тогооны өрөөг дээд зэргээр чимэглэдэг. Гал тогооны шүүгээнүүдийг маш олон хааж нээх учир бариулны бат бэх байдал чухал байдаг.

 

 

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …