Алина Загитова:Бэлгэнд авсан машиныг ээж аав хоёр барина

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Пёнчаны олимпийн наадамд шагнал хүртсэн тамирчдыг Кремлийн ордонд урьж, төрийн дээд шагнал гардуулжээ. Шагнал гардуулах ёслолын ажиллагааны дараа ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев “Пёнчан-2018” Өвлийн XXIII олимпийн наадамд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчдадаа машин бэлэглэжээ. Тэрбээр алтан медаль хүртсэн тамирчдыг BMW X6, мөнгөн медалийн эздийг BMW X5, хүрэл медал авсан тамирчдыг BMW X4 маркийн машинаар тус бүр шагнасан байна.

Пёнчаны өвлийн олимпийн наадмын уран гулгалтын олимпийн аварга, 15 настай тамирчин Алина Загитова бэлгэнд авсан BMW X6 машинаа эцэг эхдээ өгнө гэж ярьжээ.

Тэрбээр”Бэлгэнд авсан машиныг ээж аав хоёр барина. Би жолооны дүрмээ судлах болно. Би илүү өндөрлөгт хүрэхийг зорьж байгаа. Дэлхийн аваргын тэмцээнүүд болно. 2 дахь удаагаа олимпийн аварга болж болно шүү дээ. Энэ ялалтыг байгуулахад ихээхэн хувь нэмэр оруулсан эцэг эх болон дасгалжуулагч нартаа талархаж байна” гэжээ.

Уран гулгагч, 15 настай Алина Загитова дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож, 82.92 оноогоор тэргүүн байр буюу олимпийн наадмын аварга болсон юм.

 

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …