Европын орнуудад хэт хүйтэрсний улмаас 20 гаруй хүн амиа алджээ 

Өвлийн сүүлчийн өдрүүдэд Европын Холбооны орнуудад маш ихээр хүйтэрч, Сибириэс орж ирсэн агаарын урсгалын нөлөөгөөр цас үргэлжлэн орсоор байна. Энэ их хүйтрэлтийг Европын хэвлэлүүд “Дорно зүгээс ирсэн араатан” гэж нэрлэжээ.

Байгалийн гамшгийн улмаас 24 хүн амиа алдсан тухай мэдээлж байна. Германы зарим нутагт -24 хэм хүрч хүйтэрсэн бол Эстонид -29 хэм хүрчээ. Францын Номин эрэгт хүртэл цас унаж, агаарын хэм -5 болж хүйтэрсэн байна. Цаг уурчдын мэдээлснээр, Европын тивийн ихэнх нутагт энэ долоо хоногийн сүүлч хүртэл хүйтэн байх аж.

 

 

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …