Ханхүү Харри, Меган Маркл нар эмэгтэйчүүдийг баярлуулжээ

Английн ханхүү Харри болон түүний сүйт бүсгүй Меган Маркл нар Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрөөр Бримингем хотод залуучуудын хөгжлийг дэмжих нийгэмлэгийнхэнтэй уулзаж, шинээр хийх төсөл, хөтөлбөрүүдтэй танилцсан талаар Кенсингтон ордноос мэдээлжээ.

Тэд эхлээд 2013 онд байгуулагдсан охид, бүсгүйчүүдийн “Stemettes” байгууллагын үйл ажиллагаатай танилцсан. Үүний дараа ирээдүйн чадварлаг дасгалжуулагчдыг бэлддэг “Coach Core” сангийнхантай уулзаж, эмэгтэйчүүдийн баярын өдрийг хамт өнгөрүүлсэн байна.

Меган Марклын хувьд Америк гаралтай хэдий ч сүйн ёслолынхоо үеэр Английн дизайнеруудын урласан хувцсыг сонгосон бөгөөд ирээдүйд Английн иргэд, тэр дундаа залуу үеийнхнийг дэмжих олон үйл ажиллагаанд нэгдэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн аж.

 

 

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …