Ким Жөн Ун АНУ-ын ерөнхийлөгчтэй уулзах хүсэлтээ илэрхийлэв

Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Ун цөмийн зэвсгийг халах талаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай ярилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн болохыг Вашингтон хотод төрийн айлчлал хийж буй Өмнөд Солонгосын албаныхан өнөөдөр мэдэгдсэн байна.

Үүний хариуд Трамп “Түүнтэй ирэх тавдугаар сараас өмнө уулзана” хэмээсэн. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Иний Пёнъян хот дахь бие төлөөлөгчдийн нэг, Үндэсний аюулгүй байдлын албаны дарга Чун Еуй-ёон Ким Жөн Уны хүсэлтийг Цагаан ордонд уулзалт хийх үеэрээ Америкийн ерөнхийлөгчид уламжилсан юм.

Ноён Чун Еуй-ёон хэлэхдээ “Хойд Солонгосын удирдагч ирээдүйд ямар нэг цөмийн болон пуужингийн туршилт хийх бодолгүй байгаа” гэсэн аж. Шинжээчдийн зүгээс үүнийг дэлхий нийтийн халуун цэг болсон Солонгосын хойгийн хямрал эерэх, цөмийн дайны аюул нүүрлэж мэдэх хурцадмал байдлыг намжаах дорвитой алхам хэмээн сайшаан тэмдэглэж байна.

 


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …