Таван бөхөөс хориотой бодис илэрчээ

Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн Тамир Спортын Газар, Допингийн эсрэг үндэсний төвөөс хамтран хэрэгжүүлж байгаа “Допингийн эсрэг үндэсний хяналт” төслийн хүрээнд 2017 оны 12 дугаар сард 31 бөхөөс Допингийн шинжилгээ авч БНСУ-ын лабораторид шилжүүлсэн байна.

БНСУ-ын Допингийн хяналтын лабораториос ирүүлсэн шинжилгээний дүгнэлтэд 5 бөхөөс Дэлхийн Допингийн эсрэг агентлагаас гаргасан хориотой бодис илэрсэн гэжээ. Эдгээр бөхчүүдийн нэг нь “В” сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтээ явуулаад байгаа бөгөөд Б.Номиндалай, С.Майнбаяр, Э.Даш, Ө.Бат-Орших нарын дөрвөн бөхийг “А” сорьцын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөнд тооцож байгааг албан ёсоор мэдэгджээ.

Эх сурвалж: Монголын Допингийн эсрэг үндэсний төв

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …