Ши Жиньпин эмгэнэж байна

shij16-300x200Өчигдөр БНХАУ-ын төрийн тэргүүн  Ши Жиньпин Пакистанд хүчтэй газар хөдөлсөнтэй холбогдуулан ерөнхийлөгч Мамноон Хуссаинд эмгэнэлийн цахилгаан илгээлээ.

Уг цахилгаанд тэмдэглэхдээ, Пакистаны Балочистан Провинсе мужид 7.8 баллын хүчтэй газар хөдөлж, олон хүн эндэж шархдан, их хэмжээний эд хөрөнгө хохирсныг сонсоод цочирдож байна. Үүнд миний бие ахан дүүс болох Пакистаны ард түмэнтэй нэгэн адил гүнээ сэтгэл эмгэнэж байна. Би Хятадын засгийн газар болон ард түмнийг төлөөлж, мөн хувиасаа зол бусаар эндэгсэдэд гүнээ эмгэнэл илэрхийлж, эндэгсэдийн ар гэрийнхэн болон шархдагсадад сэтгэлийн гүнээсээ эмгэнэл илэрхийлж байна.

Ноён ерөнхийлөгч болон Пакистаны засгийн газрын удирдлага дор, Пакистаны ард түмэн нягтран нэгдэж, бэрхшээлийг туулж, гай гамшгийг ялан давж, өөрийн орон гэрээ дахин бүтээн босгож чадна гэдэгт би итгэж байна. Хятад Пакистан бол найрсаг дотно хөрш юм, Хятадын ард түмэн ахан дүүс болох Пакистаны ард түмэнтэй хэзээд хамт байж,  бэрхшээлийг хамтаар сөрөн туулж, нэгэн сэтгэлээр хамт урагшлах юм. Хятадын засгийн газар болон ард түмэн Пакистаны талд шаардлага бүхий тусламжаар хангах болно гэсэн байна.

Ugluu-logo16 - Copy - Copy - Copy - Copy

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …