МҮЭХ:Тэтгэврийн насны нэмэгдэлд  хүнд, хортой нөхцөлд ажиллагсдыг хамруулахыг шаардаж байна 

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороог хуралдуулах, Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллагсдын тэтгэврийн нас, Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулах асуудалтай холбогдуулан Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл  хийлээ.

МҮЭХны ерөнхийлөгч Х.АмгаланбаатарХөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт  улсын хэлэлцээрийн хүрээнд тэтгэврийн нас, зарим төрлийн татварыг нэмэгдүүлсэн  шийдвэрийг эргэн авч үзэх, өөрчлөх санал зөвлөмжийг Хөдөлмөр, нийгэм зөвшлийн гурван талт Үндэсний хорооны хурлаас 2018 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр гаргаж Засгийн Газар, УИХ-д хүргүүлсэн. Гэвч хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллагсдын тэтгэврийн насны нэмэгдлийг эргэн авч үзэж өөрчлөхдөө хөдөлмөрийн хэвийн бус хүнд, хортой нөхцөлийг хамруулахгүйгээр хуульд өөрчлөлт оруулсан.

Мөн даатгуулагчийн шимтгэл төлсөн долоон жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас, тэтгэвэр бодож байх шийдвэрийг гаргасан. Иймээс дээрх шийдвэрүүд нь нийт даатгуулагч, ажилчдын хөдөлмөрийг үнэгүйдүүлсэн, нийгмийн даатгалын шимтгэлээ төлж тогтвортой ажиллаж байгаа нийт даатгуулагчдыг хавтгайруулсан, улмаар одоогийн тэтгэврийн хэмжээг бууруулах эрсдэлтэй буруу шийдвэр болсон. Иймд Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд С. Чинзориг, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар нарыг Үндэсний гурван талт хороог хуралдуулахыг МҮЭХоос шаардаж байна”  гэж мэдэгдлээ.

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …