Ши Жиньпин: Хятадын ард түмэн эв нэгдлээ улам батжуулан урагш тэмүүлнэ

Энэ сарын 5-20-ны өдрийн хооронд үргэлжлэн өндөрлөж буй БНХАУ-ын 13 дахь удаагийн сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын анхдугаар чуулганыг хааж Ши Жиньпин үг хэллээ.

Тус хурлаар ядуурлыг арилгах, байгаль орчныг хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, үйлдвэрлэл, эрчим хүч, тээврийн салбарын бүтцийг шинэчлэх зэрэг өргөн хүрээний асуудлыг хөндсөний сацуу Ши Жиньпинд “хугацаагүй” бүрэн эрх олгосон. 

Цаашлаад үндсэн хуулийнхаа 20 гаруй заалтад нь нэмэлт өөрчлөлт оруулах, шинэ Засгийн газраа байгуулж, албан хаагчдыг томилох, авлигын эсрэг тэмцэх байгууллагыг байгуулах асуудлыг хэлэлцжээ.

Хаалтын үгэндээ Хятадын дарга Ши Жиньпин өөрийн хуулийн хүрээний үүргээ ухамсарлаж ажиллахаа онцолсон. Тэрээр хэлэхдээ “Төрийн болон үйлчилгээний байгууллагын ажилчид Хятад хүнээ дээдлэн харилцаж, бүх нийтийн ашиг сонирхол, аз жаргалын төлөө хоёргүй сэтгэлээр хичээж ажиллах хэрэгтэй. Түүхийг хүмүүс бид бүтээдэг. Бидний өвөг дээдэс агуу баатрууд байсан. Уйгагүй хөдөлмөр амжилтыг дагуулдаг бөгөөд бид эв нэгдлээ улам батжуулан урагш тэмүүлэх нь зүйн хэрэг. Түүнчлэн тариаланчдыг илүү их дэмжих болно” гэлээ.

 


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …