Д.Трампын Засгийн газар Хятадын эсрэг хориг арга хэмжээ авахаар болов

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын Засгийн газар өнөөдөр Хятад улсын эсрэг хориг арга хэмжээ авах болохыг зарлалаа.

Хятадууд Америкийн бизнес эрхлэгчдийн санаа, оюуны өмчтэй холбоотой зүйлсийг хулгайлах болсонтой холбогдуулж хориг арга хэмжээ авахад хүрч байгааг Цагаан ордноос тайлбарласан.

Сүүлийн жилүүдэд энэ асуудлыг хэлэлцэж байсны эцэст ийм шийдвэр гаргахад хүрчээ. Үүнд татвар ногдуулах болон бусад арга хэмжээнүүд багтсан.

Хөндлөнгийн ажиглагчид үүнээс болж худалдааны дайн өрнөх вий гэдгээс эмээж байгаа. Америкийн хэвлэлүүдэд 30-60 тэрбум ам.долларын татварын асуудал яригдаж байгааг мэдээлсэн.

Цаашлаад АНУ Дэлхийн Худалдааны Байгууллагад гомдол гаргах төлөвтэй байна. Америкийн топ худалдааны төлөөлөгч Роберт Лайтайзер хэлэхдээ “Манай улс оюуны өмчийг хамгаалах асуудлыг чухалд тооцдог. Мөн оюуны өмчийг хамгаалж байж тэнцвэртэй худалдаа явуулна. Манай улсын Хөдөө аж ахуй нээлттэй, заримдаа эмзэг ч гэлээ энэ нь ямар нэг шийдвэр гаргахад нөлөөлөхгүй. Ямартай ч зохистой, зөв, шаардлагатай гэсэн арга хэмжээг авна” гэсэн.

Хятадын талаас худалдааны дайнд ялагч гарч ирэхгүйг сануулсан. Мөн Америк Хятадад нийлүүлэх өндөр технологийн экспортын бараа бүтээгдэхүүндээ хязгаарлалт тогтоохгүй гэдэгт найдаж байгаа.

 


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …