Бөхийн өргөөг хувьдаа завших шунал


28 жил Үндэсний Бөхийн Холбоог тэргүүлж байгаа Р.Нямдорж өөрийн суудлаа өгч ажлаа тайлагнаж “их эе”-ийг хуралдуулах тов зарлажээ. Гэтэл энэ хурлыг хуралдуулахгүй байх сонирхолтой, Монгол бөхийн өргөөг хувьдаа завших санаархалтай бүлэглэл бас байна.

Учир нь энэхүү хурлаар “Бөхийн өргөөг банкны барьцаанд тавьж болохгүй”, “Хувьчилж болохгүй” гэдэг заалтыг бөхийн холбооны дүрэмд оруулах гэж байгаа нь ийнхүү шуналтнуудын уурыг хүргэсэн бололтой. Энэ бүлэглэл нь “Гацуурт”-ын  Л.Чинбатынх гэсэн сураг сонсогдож байна.

Гаднаа сайн хүний дүр эсгэсэн эрхэм шаркын үнэн дүр төрх ил гарч ирлээ. Өөрөө “суудлаа өгье” гээд байхад битгий гээд хурлыг нь хориглоод байгааг юу гэж ойлгох вэ?

Гацууртын Л.Чинбат өөрийн энэ үйлдэлдээ цэрэг, цагдаа, хууль хүчнийг хүртэл татан оролцуулж чадаж байгаа нь цаашлаад төр хувийн компанийн захиалгаар олон нийтийн байгууллагад яаж хүч хэрэглэж чадаж байгаа нь өнөөдрийн эмгэнэл юм.

Ц.Бат

Санал болгох мэдээ

КОП17-Д ОРОЛЦОГЧИД БОДИТ АХИЦ ДЭВШЛИЙГ ХҮСЭЖ БАЙНА

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурал /КОП17/ эхлээд гурав хонож байна. Баахан …