Доналд Трампын өмгөөлөгч биеэ үнэлэгч бүсгүйгээс 20 сая ам.доллар нэхэмжилжээ

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын өмгөөлөгч Майкл Коэн 2016 оны аравдугаар сард биеэ үнэлэгч “Салхи Дэниэл” гэх хочтой Степани Клиффорд гэх бүсгүйд “Амаа хамхиж яв” гэж 130,000 ам.доллар төлсөн тухай нууцыг үл задлах гэрээг зөрчсөн хэрэгт буруутгаж бүсгүйгээс хохирлын 20 сая долларыг нэхэмжилжээ.

Биеэ үнэлэгч “Салхи Дэниэл” 2006 онд Трамптай холбоотой болж, энэ харилцаа нь долоон сарын хугацаанд үргэлжилснийг мэдэгджээ. Ерөнхийлөгчийн өмгөөлөгч Майкл Коэн бүсгүйг чимээгүй байлгахын тулд өөрийн мөнгөнөөс 130,000  ам.доллар төлснөө  гэж хэлсэн байна.

Санал болгох мэдээ

Өвлийн олимп: Америкийн тэшүүрчин олимпын дээд амжилтыг шинэчиллээ

Америкийн тэшүүрчин Жордан Штольц эрэгтэйчүүдийн 1000 метрийн зайн уралдаанд түрүүлж, өвлийн Олимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. …