АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Европын орны гишүүн орнуудаас гадна Австрали, Аргентин, Бразил, Канад, БНСУ, Мексик зэрэг зургаан улсыг ган, хөнгөн цагааны импортын тарифаас түр хугацаагаар чөлөөлжээ.
Энэ талаар түүний худалдааны төлөөлөгч Р.Лайтхайзер онцолсон байна. Тэрээр “Д.Трамп АНУ-тай худалдааны хэлэлцээр байгуулсан улс орнуудыг тарифаас чөлөөлөх асуудлыг авч үзэхээр шийдсэн” гэжээ.
Улмаар дээрх орнууд ирэх тавдугаар сарын 1-нийг хүртэл металлын зарим импортын татвараас чөлөөлөгдөх юм. Харин ирэх тавдугаар сараас хойш дээрх шийдвэрээ хэвээр үлдээх эсэхийг дахин хэлэлцсэний дүнд эцэслэн шийдвэрлэх юм гэж Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдэгджээ.
Түүнчлэн АНУ-д айлчлал хийсэн Саудын Арабын хунтайж Мухаммед бин Салман Аль Сауд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахдаа олон тэрбум ам.долларын зэвсэг худалдан авах гэрээ байгуулах санал тавьж, АНУ Саудын Араб улсад 670 сая ам.долларын өөрөө явагч пуужингийн систем бүхий олон тэрбум ам.долларын өртөг бүхий зэвсэг худалдахаар болсон талаар АНУ-ын Төрийн Департаментаас мэдээллээ.
Саудын Араб энэ сарын 22-ны өдөр 6,500 гаруй TOW 2B загварын танк эсэргүүцэгч пуужин худалдаж авахаас гадна тэрэгний засвар үйлчилгээ, болон цэргийн техник хэрэгслийн эд анги авах санал тавьсан аж.