АТГ: С. Баяр, С. Баярцогт нартай холбоотой хэргийг ноцтой шалгаж байна

 

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсээс гуравдугаар сард хийсэн ажлын тайлангаа танилцууллаа.

Танилцуулгын үеэр сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа “Жаст”-ын Ш.Батхүү, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар, болон Шведэд элчин сайдаар ажиллаж буй М.Энхсайхан, Улаанбаатар төмөр замын дарга Р.Жигжиднямаа, Сангийн сайд С. Баярцогттой холбоотой асуудлаар АТГ-ын УССГхэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү мэдээлэл хийлээ.

Тэрээр “Улаанбаатар төмөр замын дарга Р.Жигжиднямааг яллагдагчаар татах саналыг Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлээд байна. Эрдэнэтийн 51 хувьтай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар, С.Баярыг гэрчээр татаж байцаалт авсан. Оюу толгойн гэрээтэй холбоотой асуудлаар Сангийн сайд асан С.Баярцогтоос мэдүүлэг авсан. Олон албан хаагчтай холбоотой анхаарал татах асуудлууд бий. Нухацтай шалгана.

Харин Шведэд элчин сайдаар ажиллаж буй М.Энхсайхантай холбоотой асуудлаар түүнийг Таван толгойн орд газрыг ашиглах төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашигласан байж болзошгүй гэдэг үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас шалгаж байгаа.Үүнтэй холбоотойгоор тэрээр ирж өнөөдөр байцаалт өгч байна” гэж мэдэгдлээ.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …