Жорж, Амаал Клуни нар “March for our lives”-т нэгдэв

Оскарын шагналт, Холливудын алдарт жүжигчин Жорж Клуни, эхнэр Амаал Клунигийн хамт энэ сарын 24-ний өдөр Вашингтон хотод болсон бууны хяналтыг илүү чангатгахыг шаардсан оюутнуудын “March for our lives” нэрээр түүхэнд бичигдэх жагсаалд нэгджээ.

Америк даяар өрнөсөн уг томоохон хөдөлгөөнийг гадны хэд хэдэн орон дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Вашингтонд болсон хөдөлгөөнд хэдэн 1000-н оюутан, сурагч, тодорхой тооны багш, эцэг эх оролцсон бөгөөд дуучин, жүжигчин Майли Сайрус сэтгэл хөдлөлтэйгөөр үг хэлж, санаа бодлоо илэрхийлсэн нь олонд хүрсэн.

Жүжигчин Жорж Клуни мөн хүний эрхийн хуульчийн хувьд олон сурагчаас санаа бодлыг нь сонсож, заримынх нь түүхийг хуваалцсан юм.

 


Санал болгох мэдээ

Өвлийн олимп: Америкийн тэшүүрчин олимпын дээд амжилтыг шинэчиллээ

Америкийн тэшүүрчин Жордан Штольц эрэгтэйчүүдийн 1000 метрийн зайн уралдаанд түрүүлж, өвлийн Олимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. …