Энэтхэгчүүд хирсээ тоолж байна

Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хойд зүгт орших Кени улсын Cудан гэх нэртэй, 45 настай хамгийн сүүлчийн эр хирсний бие нь муу байснаас үхлээ гэж CNN мэдээлсэн. Одоо хоёр эм хирс үлдсэн бөгөөд тэдгээр нь Суданы үр төл аж.

Тэгвэл Энэтхэгийн албаны хүмүүс 40 гаруй заан, спорт машин, техник ашиглан Казиранга Үндэсний Парк дахь нийт хирснийхээ тоог гаргах ажлыг эхлүүлжээ.

Энэтхэгийн зүүн хойд хэсэгт орших зэрлэг байгаль, археологийн олдворууд, цайгаараа алдартай Ассам муж ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэлтэй газар агаад дэлхийн нийт хирсний 2/3 энд бий.

Эндэхийн амьтан хамгаалагчид хирсний тооллогыг гурван жил тутамд нэг явуулдаг. 2015 оны судалгаагаар албаныхан 2,401 хирс тоолсон нь 2012 оныхоос өссөн үзүүлэлт юм.

Ассам мужийн Байгаль орчны сайд Прамила Рани Брахма BBC-д хэлэхдээ “Бид Казирангагийн хирсний тоо өссөн гэж тооцож байгаа” гэжээ.

Энэ удаагийн судалгааг хийхдээ паркийг 74 хэсэгт хуваан, 300 хүнийг ажиллуулсан байна. 1905 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш уг парк амьтдыг хамгаалж, тоо толгойг нь өсгөх дорвитой ажлуудыг явуулсаар иржээ.

Энд хирснээс гадна бар, заан, одос үхэр болон хэд хэдэн төрлийн шувуу үржүүлдэг. Эндэхийн голд Ганга мөрний болоод Өмнөд Азийн устаж үгүй болох аюулд хүрээд буй далайн гахайг мөн үржүүлж байна.

Мөн Кени улсад газар авсан шиг хууль бус ан агнуур энд гарч болзошгүй тул паркийг төрийн тусгай хамгаалалтанд авч эхэлсэн.

 


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …