Автомашины улсын дугаарын хязгаарлалтыг хоёр өдөр байвал та зөвшөөрөх үү

Таны автомашины улсын дугаараас хамаарч ажлын нэг өдөр дугаарын хязгаарлалт хийгдэж байсан. Тэгвэл дугаарын хязгаарлалтыг хоёр өдөр байх шийдвэрийг нийслэлийн удирдлагууд гаргаж иргэдээсээ санал асуухаар боллоо. Шууд дэмжиж, хүлээн авахад төвөгтэй, хэцүү байж мэдэх ч зам дээр түгжирч байснаас машинаа орхичихоод нийтийн тээврээр түгжрэхгүй давхих боломжтой болно гэдгийг бодоод үзвэл зүгээр санагдав.

Дээрх зургаас харахад тэгш тоогоор төгссөн улсын дугаартай бол долоо хоног бүрийн даваа, лхагва гаригт хязгаарлалтад орж, сондгой тоогоор төгссөн бол мягмар, пүрэв гаригт хязгаарлалтад орох юм байна. Харин баасан гаригт томоохон зах, худалдааны төвүүдийг амардаг байхаар зохицуулалт хийх юм байна. Түгжирч байснаас энэ нь дээр гэж бодогдох хэдий ч өөрийн өмчөө хүссэн үедээ унаад явах боломжгүй болж байгаадаа сэтгэл гонсгор л байна. Том хотын жижиг замаар хязгаарлалтад өртөхөөс өөрөөр яаж ч явах билээ дээ. Маргааш гэхэд давхар эсвэл өргөн зам тавигдахгүйгээс хойш хязгаарлалтыг дагаж, тойруу замыг сонгох нь зөв биз дээ. Тиймээс хязгаарлаж байгаа бол биднийг түгжрэхгүй зорчих боломжийг л нээж өгөхийг хүсье дээ.

Албаны хүмүүсийн албан ёсны тайлбарыг хүргэж байна. Мэдээлэл 6 минут 10 секутээс эхэлж байгаа болно. 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …