Саяхан Хятадын худалдааны яамнаас АНУ-аас импортолдог 120 нэр төрлийн бараанд татвар оноож байгааг мэдэгдсэн байна.
Америк улсаас орж ирэх хөлдөөсөн гахайн мах зэрэг найман төрлийн бүтээгдэхүүнд 25 хувийн татвар оноож, хатаасан жимс, бүйлсний чавга, пистачио, дарс зэрэг бүтээгдэхүүнд 15 хувийн татвар ногдуулахаар болов.
Уг шийдвэр өчигдрөөс эхэлж хэрэгжиж эхлээд байгаа.
Энэ нь АНУ гадаад худалдаандаа, ялангуяа Хятад улстай хийх худалдаандаа хатуу бодлого баримталж эхэлсний хариу болж байгаа ба Хятад тус улсын $3 тэрбумын дүнтэй хүнсний импортод 25 хүртэл хувийн татвар оноож эхэлсэн аж.
Д.Трамп жил бүр Хятадын $60 тэрбумын импортын бараанд 25 хувийн татвар оногдуулах шийдвэр гаргасан. Цаашлаад хоёр долоо хоногийн өмнө Вашингтоны ган, хөнгөн цагаанд импортын татвар оноож эхэлсэн.
Ийнхүү дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр орны хооронд “худалдааны дайн” өрнөх магадлалтай болоод буйг ажиглагчид хэлсэн байна.
Харин Хятадын Худалдааны яамны мэдэгдсэнээр татварын шинэ бодлого АНУ-ын хамгийн том импортын барааны нэг болох шар буурцагны бүтээгдэхүүнд нөлөөлөөгүй болохыг онцолсон. Үүнээс үзвэл эрх баригчид “худалдааны дайн” гэх мэтээс зайлсхийсний илрэл бололтой.
Яамны зүгээс яриа хэлэлцээрийн замаар тохиролцож болохыг ч сануулсан аж.