Хамгийн том салхины эрчим хүчний хөдөлгүүрийн өмнө селфи зургаа авна гэдэг сэтгэл хөдөлгөх агшин болохыг 2016 онд инженер Лукасз Чезровски харуулсан.
Тэрээр “Гайхалтай байсан” хэмээн инээсэн юм. Тэдгээр 88.4 метр өндөр, найман мегаваттын хүчин чадалтай хөдөлгүүр Данийн “LM Wind Power” компанийнх бөгөөд Европын Airbus A380 онгоцноос том, Олимпийн наадмын усан сантай адил хэмжээтэй юм.
Харин салхины эрчим хүчний салбар хурдтай хөгжиж байгаа өнөө үед тус компани 2020 он гэхэд шинээр 107 метр өндөр, 12 мегаваттын хүчин чадалтай салхины эрчим хүчний хөдөлгүүрүүдийг ашиглалтанд оруулахаар зэхэж эхэлжээ.
“LM Wind Power” Америкийн General Electric компанийн эзэмшлийнх.
260 метрийн өндөр хөдөлгүүрийн энергиэс гарсан цахилгаан гүйдэл 16 мянган айлыг эрчим хүчээр хангах чадалтай байдаг.
Салхины эрчим хүчний салбарт хөдөлгүүр том байх тусмаа илүү их цахилгаан ялгаруулах нь дамжиггүй. Тиймдээ ч компаниуд илүү том хөдөлгүүрүүд үйлдвэрлэхийг эрмэлзэж байгаа аж.
Улмаар энэ мэт технологиор Европын орнууд Англи, Нидерланд, Герман, Дани, Шведийг эрчим хүчээр хангах, сэргээгдэх эрчим хүчний салбарт хэмжээ нь том, тоо нь бага тусмаа өртөг бага байдаг хөдөлгүүрүүдийг үйлдвэрлэхийг зорьж байна.