“Deutsche”-гаас Америк, Хятадын худалдааны бодлого алдагдалд хүргэхийг санууллаа

Худалдааны салбарт дэлхийд тэргүүлэгч Америк, Хятад хоёр орны хооронд худалдааны тэнцвэргүй байдал үүсч “худалдааны дайн” үүсэх магадлалтай байгаа нь хоёр талд аль алинд нь хохирол үүсгэх эрсдэлтэй болохыг Германы Франкфурт хотод төвтэй хөрөнгө оруулалт, санхүүгийн үйлчилгээ явуулдаг Dautsche компани сүүлд хийсэн судалгаагаар харуулжээ.

Dautsche-гийн судалгаагаар 2015 онд Хятад дахь Америкийн худалдааны компаниудын нийт борлуулалт 372 тэрбум ам.долларт хүрсэн гэсэн дүн гарсан бол Америкийн Хятадтай хийсэн экспортын барааны худалдааны мөнгөн дүн 150 тэрбум ам.долларт хүрсэн аж.

Харин Америк дахь Хятадын худалдааны компаниудын нийт борлуулалт 402 тэрбум ам.долларт, экспорт 393 тэрбум ам.долларт хүрсэн тооцоо гарсан.

Саяхан Хятадын худалдааны яамнаас АНУ-аас импортолдог 120 нэр төрлийн бараанд татвар оноож байгааг мэдэгдсэн. Америк улсаас орж ирэх хөлдөөсөн гахайн мах зэрэг найман төрлийн бүтээгдэхүүнд 25 хувийн татвар оноож, хатаасан жимс, бүйлсний чавга, пистачио, дарс зэрэг бүтээгдэхүүнд 15 хувийн татвар ногдуулахаар болсон.

Энэ нь АНУ гадаад худалдаандаа, ялангуяа Хятад улстай хийх худалдаандаа хатуу бодлого баримталж эхэлсний хариу болж байгаа ба Хятад тус улсын $3 тэрбумын дүнтэй хүнсний импортод 25 хүртэл хувийн татвар оноож эхэлсэн юм.

Дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих зорилгоор БНХАУ-аас импортолдог бараа бүтээгдэхүүнд 60 тэрбум ам.долларын татвар ногдуулахаар Америкийн ерөнхийлөгч төлөвлөсөн нь “худалдааны дайн”-д уриалан дуудсан хэрэг болж, хөрөнгийн зах зээлд сөргөөр нөлөөлж эхэлсэн.

Японы хөрөнгийн биржийн Nikkei индекс 4.5, АНУ-ын Dow Jones-ын индекс 2.9 хувиар тус, тус унаад байгаа.

АНУ, Японоор тогтохгүй БНХАУ-ын Shanghai Composite 3.4 хувийн уналттай байгаа бол Хонконгийн Hang Seng индекс 2.5 хувиар унасан байна.

Харин Европт харьцангуй бага Британийн FTSE 100 индекс 0.5, Германы Dax индекс 0.9 хувиар унажээ.

Пүрэв гаригт “S & P 500” индекс 2,5% хувиар унасан байна.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …