Японд 6.1 магнитудын газар хөдлөлт болж таван хүн бэртжээ

Өнөөдөр Япон Улсын Шиманэ мужийн Ода хотод 6.1 магнитудын газар хөдлөлт болсны улмаас таван хүн бэртсэн хэрэг гарчээ.

Цаг уур, судалгааны төвийн мэдээлснээр газар хөдлөлт Шиманэ мужийн хөрсөн доор 12 км-ийн гүнд болсон гэнэ. Энэ удаагийн газар хөдлөлт чичирхийллийн аюулын 7 баллын 5 баллыг заасан байна.

Ода хотод газар хөдлөлтийн улмаас гэмтэж бэртсэн таван  хүний нэг нь чичирхийллийн үеэр орон дээрээсээ унаж бэртсэн 17 настай хүү байжээ. Газар хөдлөлтийн улмаас 100 шахам  айлын   ус тасарч, 50 гаруй айл гэрэл цахилгаангүй болжээ.

 

 

 

 

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …