Ерөнхий сайд асан Ч. Сайханбилэг эх орондоо иржээ

Авлигатай тэмцэх газар “Оюутолгойн гэрээ”-тэй холбоотой асуудлаар Сангийн сайд асан С.Баярцогт, Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг саатуулан шалгаж байна. Мөн энэ хэрэгт холбогдуулан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг шалгаж байгаа  бөгөөд түүнийг АТГ-аас мэдүүлэг ирж өгөх албан бичиг явуулсан юм.

Гэвч тэрээр Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан,  Авилгатай тэмцэх газрын дарга,  Х.Энхжаргал  нарт  АНУ-д  амьдарч байгаа өөрийн төрсөн дүү хорт хавдар өвчнөөр оношлогдон хүнд хагалгаа, эмчилгээ хийлгэх шаардлагатай болсныг уламжлан заасан хугацаанд өөрийн биеэр хараахан амжиж очих боломжгүйгээ урьд нь албан ёсоор бичгээр илэрхийлсэн болно. Би Монголдоо очно. Эмчлүүлж байгаа дүүгээ орхиод очно. Ирэх долоо хоногтоо очно. Би хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг хүндэлж дурдсан хугацаанд очиж мэдүүлгээ өгч байх болно” хэмээн  захидал илгээсэн юм. Тэгвэл Ч. Сайханбилэг  эх сурвалжийн мэдээлж байгаагаар өчигдөр  21 цагийн орчимд эх орондоо иржээ.

Санал болгох мэдээ

СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн барилга 1948 онд ашиглалтад орсон бөгөөд …