Хакүхо М. Даваажаргал асрамжийн газрын хүүхдүүдэд үнэгүй кино үзүүлнэ

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Жигжидийн Мөнхбат дөрөвдүгээр сарын 9-нд бурханы оронд заларсан. Түүнийг өчигдөр буюу энэ сарын 13-нд сүүлчийн замд нь үдсэн юм. Талийгаачийг сүүлчийн замд нь үдэх ёслолд түүний хүү Хакүхо М.Даваажаргал, эхнэр, хүүхдүүдийн хамт арлын Японоос ирж оролцсон.

Тэгвэл Хакүхо М.Даваажаргал аавынхаа буяны ажилд зориулж, өнөөдөр /2018.04.14/ “Өргөө-I”кино театрт 12.40 цагт асрамж, халамжийн газрын 500 хүүхдэд кино үзүүлж, зэд тараах аж.

Санал болгох мэдээ

Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг “Ногоон өртөө” ашиглалтад орлоо

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 8 дугаар сарын 31 -Цахилгаан автомашин цэнэглэх “Ногоон өртөө”-ний сүлжээ өргөжсөөр байна. …