Шүдний эмч мэргэжилтнүүдийг Америкт ажиллах боломжоор хангах хөтөлбөр зарлагдлаа

Гадаадын шүдний эмч мэргэжилтнүүдийг АНУ-д ажиллах боломжоор хангах, ажиллах эрхийн лицензтэй болгох шинэ хөтөлбөр боловсруулан гаргаж байгаагаа Western University of Health Sciences College of Dental Medicine зарлалаа.

Тус хөтөлбөр нь АНУ-ын Их сургуулийн үйл ажиллагааны зөвшөөрөл олгох зөвлөлөөс албан ёсны эрхээ авсан бөгөөд гадаадын эмч мэргэжилнүүдийг 26 сарын хугацаанд сургаж мэргэжлийн DMD зэрэг олгох гэнэ. Харамсалтай нь 2019 оны хичээлийн жилд зөвхөн 5 оюутан л тус хөтөлбөрт элсүүлэх ба элсэх хүсэлт гаргагчдад АНУ-ын иргэн болсон байх эсвэл байнгын оршин суух эрхийн үнэмлэхтэй байх шаардлага тавьж байна.

АНУ-ын хувьд тус улсад шүдний эмчилгээ үйлчилгээ явуулах эмч заавал АНУ-ын шүдний эмчилгээний сургалтанд хамрагдаж мэргэжлийн зэрэг авсан байх шаардлага тавьдаг. Тэгвэл энэ хөтөлбөрт хамрагдсанаар CDM-ийн хоёр жилийн сургалтын хөтөлбөрийг тойм байдлаар 10 долоо хоногт багтаан үзээд 3-р дамжааны оюутнуудтай хамтран 2 жил эмнэлзүйн дадлага хийгээд DMD зэргээ авахаараа давуу талтай юм байна.

Америкийн Шүдний Холбоо (ADA)-ын Магадлан итгэмжлэлийн комисс эрэлт хэрэгцээг үндэслэн CDM-ийн International Dentist Program-ийг урьдчилсан тайлан шаардалгүйгээр зөвшөөрөл олгожээ.

“Энэ хөтөлбөрийн эрэлт хэрэгцээ маш өндөр байгаа бөгөөд хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэнээр манай сургалтын хөтөлбөр илүү олон үндэстнийг хамруулан өргөжинө гэдэгт итгэлтэй байгаа. Бид хэдийгээр шүдний эмчийн мэргэжилтэй ч тэр мэргэжлийнхээ ашиг тусыг албан ёсны зөвшөөрөл, мэргэжлийн зэрэггүйгээсээ болж энэ улсад гаргаж чадахгүй байгаа шүдний эмч нарт том боломж олгож байна” гэж CDM-ийн гадаадын мэргэжилтнүүд сургах хөтөлбөрийг санаачлагч дэд захирал David Lazarchik, DMD хэлж байна.

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …