Тэртээх 1960-аад оны үед АНУ-ын хүний эрхийн тэмцэгч, улс төр нийгмийн нэрт зүтгэлтэн Мартин Лютер Кинг нэгэнтээ “Хүн бүр аугаа болох боломж бий, учир нь хүн бүрт бусдын төлөө зүтгэх боломж байдаг” хэмээн хэлсэн байдаг. Үүний нэгэн тод жишээ бол Iqbal Masih хэмээх Пакистан хүү юм. Тэрээр хорвоод ердөө 12 жил амьдарсан боловч түүний хийж бүтээсэн бүхэн хү төрөлхтний сэтгэл зүрхэнд гүн шингэж үлдсэн түүхтэй.
Iqbal Masih 1982 онд Пакистаны Punjab гэх тосгонд төрсөн бөгөөд тэдний гэр бүл тун ядуу тарчиг амьдардаг байсан бөгөөд эцэг эх нь мөнгө хүүлэгчээс авсан 6 доллараа төлж чадахгүй байдалд хүрсэн тул дөрвөн настай бяцхан хүүгээ өгсөн байдаг. Харин жаал хүүг авсан мөнгө хүүлэгч хивсний үйлдвэрийн эзэнд 10 доллараар зарсан юм. Тэр цагаас хойш хүүгийн хар дарсан зүүд мэт амьдрал эхэлжээ.
Бяцхан хүү өөртэйгөө адил олон зуун хүүхдийн хамт өдрийн 50 центийн цалинтайгаар 12 цагийн турш дундаа 30 минутын завсарлагатайгаар хивсний үйлдвэрт ажилладаг байв. Тэрээр 10 настай байх үедээ санамсаргүй байдлаар Пакистан улсын дээд шүүх хүүхдийн хөдөлмөрийг халсан хууль тогтоомж гаргасан гэх мэдээг сонсоод өөрийн хувь тавилангаа өөрчлөхөөр шийдсэн юм.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу