Х.Бясман: Б.Булганыг яллагдагчаар татсан

Нийслэлийн прокурорын газраас С.Зориг агсны эхнэр  Б.Булганы асуудлаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Х.БясманУИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч асан Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хохироосон хэргийг захиалсан үйлдлийг шалгах ажиллагааны явцад С.Зоригийн хамтран амьдрагч Б.Булганд өчигдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж  улмаар яллагдагчаар татах  тогтоолыг танилцуулж, байцаалт авсан.

Одоогоор энэхүү хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Тиймээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэж мэдэгдлээ.

 

Санал болгох мэдээ

Эвдэрсэн савлуур, зэвэрсэн гулсуур: Хүүхдүүд эрсдэл дунд тоглож байна

Хүүхдийн инээд хөөрөөр дүүрэн байх учиртай тоглоомын талбай зарим газарт аюулгүй байдлын шаардлага хангахгүй, осол …