Оффшор данстай хурандаа гомдол гаргалаа

Авлигатай тэмцэх газраас  оффшор бүс дэх хөрөнгөө шилжүүлсэн нийт 20 гаруй албан тушаалтныг  олон нийтэд зарласан билээ.

Тэгвэл тэдний нэг болох Цагдаагийн ерөнхий газрын харьяа Дотоодын цэргийн штабын дарга С.Ганбат нь Авлигатай тэмцэх газарт хандан гомдол гаргажээ. Тэрээр “Би Хонконг дахь Консулын газарт ажиллаж байх хугацаандаа албан үүргийн дагуу эзэмшиж байсан дансаа хаасан тухай мэдүүлсэн байтал намайг оффшор данстай мэтээр зарласанд гомдолтой байна” гэжээ.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.4, 101.5 дахь хэсэгт заасан үүргийг биелүүлсэн нэр бүхий дипломат ажилтнуудаас С.Ганбат нь албан ажлын шугамаар эзэмшиж байсан дансаа хаалгасан талаар мэдүүлж бүртгүүлсэн байна.

Авлигатай тэмцэх газраас нийтийн албан тушаалтныг ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн албаны ил тод байдлыг хангах хуулийн зорилтод нийцүүлэн албан тушаалтнуудын оффшор бүс дэх хөрөнгийн талаарх мэдүүлэг, мэдэгдлийг нийтэд мэдээлсэн болно гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

 

 

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …