АТГ-ын дарга Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа дуусах болоогүй ч Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга түүнийг хугацаанаас нь өмнө чөлөөлнө гэдгээ мэдэгдсэн.
Тэгвэл энэхүү мэдэгдлийн дараагаас Авлигатай Тэмцэх Газрын даргаар хэн томилогдох бол гэсэн мэдээлэл цахим орчинд цацагдаж эхлээд байгаа.
Тухайлбал АТГ-ын даргаар томилогдох хүсэлтэй байгаа хүмүүсийн нэг бол Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүнээр ажиллаж байсан, одоогийн АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн даргаар ажиллаж буй Г. Баасан АТГ-ын даргаар ажиллах хүсэлтэй илэрхийлээд байгаа. Гэвч хүссэн хүн болгон АТГ-ын даргаар томилогдох боломжгүй.
Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшигч нь төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, 45 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй.
21.2.2.-д зааснаар Авлигатай тэмцэх газрын дэд даргад нэр дэвшигч нь төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй. Ийм шалгуур үзүүлэлтийг хангасан хүнийг АТГ-ын даргаар томилдог. Гэвч АТГ-ын дарга болох хүсэлтэй байгаа Г. Баасан энэхүү шаардлагыг хангахгүй гэдэг дээрх хуулиас харагдаж байна .Ер нь АТГ-ын даргыг нэр дэвшүүлэх, томилох эрх зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгчид л бий.