АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын уулзалт хаана болох вэ гэсэн таамгийг дэлхийн хэвлэлүүд бичээд эхэллээ. Ким Жон Ун өөрийн тусгай хамгаалалт бүхий галт тэргээр айлчлал хийдэг. Тэгэхээр Хятад, Монгол улсад уулзалт болох магадлал өндөр байгаа юм.
Ким саяхан Хятад улсад айлчлал хийсэн учраас Монгол Улсад дэлхийн анхаарал татаж буй уулзалт болох магадлал нэмэгдсээр байна. Мөн саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос уг уулзалттай холбоотой асуудлаар олон улсын сэтгүүлчид ярилцлага аваад буцсан тухай эх сурвалж мэдээлж байна.
Дональд Трамп, Ким Жон Уны уулзалт Монгол Улсад зохион байгуулагдах нь бидэнд ашигтай. Магадгүй АСЕМ-ын чуулганаас ч илүү их ашиг авч ирж мэдэх юм.