Обама “одоо Хятадуудыг биш өөрсдийгөө тэжээе”

6456df54Америк хятадын эдийн засгийн харицаанд геополитик нөлөөлж байна. Энэ тухай

The Boston Consulting Group-ийн 200 топ-менеджерт санал асуулга явуулсны үр дүнг тэрбээр ийнхүү тайлбарлажээ. Уг асуулгаар Хятадад ажилладаг америкийн 2 компани тутмын нэг АНУ-д үйлдвэрлэлээ буцаан эрхлэх эсвэл энэ боломжийг авч үзэхийг эрхэмлэдэг байна.

Үүний гол учир шалтгаан нь Хятадын ажиллах хүчний үнэ өсч байгаа явдал юм. Хоёр, гуравдугаарт-хэрэглэгчдэд ойртох, мөн бүтээгдэхүүний чанарын асуудал юм гэж Александр Ларин тайлбарлаад:

«Учир нь Хятад улс эдийн засгийн томоохон гүрний хувьд дэлхийд хамгаас хурдан хөгжиж байна. Эдийн засаг, ДНБ-нийхээ хэмжээгээр Америкт аль хэдийн ойртсон билээ. Бараг бүх мэргэжилтнүүд Хятад улс удахгүй ДНБ-ийн хэмжээгээрээ эдийн засгийн нэг дэх их гүрэн болно гэж урьдчилан тооцоолж байгаа юм.

Энэ нь Америкийг гүйцэж түрүүлнэ гэсэн үг, үүнд  Америкчууд баярлуулахгүй нь мэдээж. Энгийн ардуудыг ч, аль нэг намыг дэмжигчид, бизнесменүүдийг ч тэр. Харин энэ байдал  Америкчуудын эх оронч үзлийг сэргээж болох юм. Тэд мэдээж Хятад улсыг эдийн засгийн сонирхлоор өрсөлдөөнөөс гаргахыг хүсэж байгаа» гэлээ.

BCG компани мөн адил санал асуулгыг өнгөрсөн жилийн 2-р сард явуулсан бөгөөд тэр үед жилийн ашиг орлого нь 1 миллиардаас давуу байдаг Америкийн компаниудын 37% нь Хятадын зах зээлээс явах боломжийг авч үзэж байсан байна. Харин одоо 54% болжээ. Хятад дахь бизнесд таагүй хандах өсөлт АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажилтай холбоотой юм.

Барак Обама ч Митт Ромни ч нэгэн хоолойгоор америкийн компаниудыг нутагтаа буцан ирж, Хятадад биш харин АНУ-д ажлын байр бий болгохыг идэвхтэй уриалсан билээ гэж Александр Ларин дурслаа. Энэ нь нэг ёсондоо АНУ одоо Хятадуудыг биш өөрсдийгөө тэжээх хэрэгтэй гэсэн үг юм.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …