Р.Жигжид, Д.Төмөртогоо нар Япон улсын Засгийн газрын одон хүртэнэ

Япон улсын Засгийн газраас 2018 оны хаврын одон гардуулах Гадаад иргэдийн нэрсийн жагсаалтыг  зарлав.

Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээлж буйгаар Монгол улсаас Уул уурхайн сайд асан Р.Жигжид, Олон улсын Монгол судлалын холбооны Хүндэт ерөнхийлөгч Д.Төмөртогоо нар одон хүртэх болжээ.

Р.Жигжидийн олон жилийн турш Япон, Монголын харилцааг нягтруулан хөгжүүлэхэд оруулсан хичээл зүтгэлийг үнэлэн “Мандах нар” одонгийн “Алт, мөнгөн од” зэрэглэлийн одонг гардуулах юм байна. Р.Жигжид нь Монгол улсаас Япон улсад суугаа Элчин сайд, Уул уурхайн сайд, Монгол дахь Японд суралцаж төгсөгчдийн JUGAMO нийгэмлэгийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд одоо Монгол, Японы харилцааг дэмжих “Түншийн холбоо” нийгэмлэгийн Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байана.

Харин Д.Төмөртогоогийн Япон дахь монгол хэлний боловсрол болон Япон, Монгол хоёр орны эрдэм шинжилгээний салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн “Мандах нар” одонгийн “Тууз бүхий Алтан туяа” зэрэглэлийн одонг гардуулах болжээ.

Д.Төмөртогтоо нь МУБИС-ын дэд захирал, МУИС-ын Монгол судлалын хүрээлэнгийн дарга, Шинжлэх Ухааны Академийн Хэл-зохиолын хүрээлэнгийн захирал, Токиогийн Гадаад Судлалын Их Сургуулийн Ази, Африкийн хэл, соёл судалалын хүрээлэнгийн зочин профессор, Олон Улсын Монгол Судлалын Холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд одоо Олон Улсын Монгол Судлалын Холбооны Хүндэт ерөнхийлөгч, зөвлөхөөр ажиллаж байна. Энэ тухай Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам мэдээллээ.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …