Кейт Бланшетт Каннын кино наадмын ерөнхий шүүгчээр ажиллана

Оскарын шагналт жүжигчин Кейт Бланшетт энэ сарын 8-наас 19-ны хооронд зохион байгуулагдах Каннын кино наадмын ерөнхий шүүгчээр ажиллаж байгаа аж. Австралийн жүжигчин К.Бланшетт нь ажлын байрны бэлгийн хүчирхийлэлтэй тэмцэх зорилго бүхий “Times Up”” кампанит ажлыг санаачлагч Холливудын алдартнуудын нэг юм.

Каннын кино наадмын ерөнхийлөгч Пьерр Лескур болон ерөнхий төлөөлөгч Тьерри Фремакс нар “Бид өнгөрөгч намар ярилцаад, шийдэмгий бөгөөд өгөөмөр сэтгэлтэй үзэгч, шүүгч байж чадна гэж үзээд түүнийг сонгосон” хэмээн ярьжээ.

Өдгөө 48 настай тэрбээр “Нисгэгч” кинонд бүтээсэн туслах дүр болон “Хөх мэлрэг” кинонд бүтээсэн гол дүрээрээ Оскарын шагнал хүртэж байсан юм.

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …