Алина Загитовад Япон улсаас нохой бэлэглэнэ

Өнгөрсөн хоёрдугаар сард зохиогдсон “Пёнчан-2018” Өвлийн XXIII олимпийн наадмаас алтан медаль хүртсэн Оросын Холбооны улсын  уран гулгагч Алина Загитовад Японд улсаас  гөлөг бэлэглэхээр болсон юм. Тэгвэл өчигдөр Японы Акита мужид болсон нохойн үзэсгэлэнгийн үеэр Олимпийн аварга, уран гулгалтын тамирчин Алина Загитовад бэлэглэх Акита үүлдрийн гөлөгийг танилцуулжээ.

Түүнд бэлэглэх үүлдрийг гөлөгийг Алина Загитовагаар өөрөөр сонгуулж тэрээр хоёр сартай эм гөлөгийг сонгожээ. Гөлөгний эзэн Масами Хамада “Миний нохой сонгогдсонд баяртай байна. Энэ маань их нөхөрсөг зантай гөлөг тул хатагтай Загитовагийн хайрыг татна гэдэгт найдаж байна” гэж ярьжээ.

Уран гулгагч, 15 настай Алина Загитова дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож, 82.92 оноогоор тэргүүн байр буюу олимпийн наадмын аварга болсон юм.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …