Харри, Меган Маркл нарын хуримын гэрчээр хунтайж Уильям сонгогджээ

Их Британийн ханхүү Харри, Америкийн нэрт жүжигчин Меган Маркл нар өнгөрсөн оны 11-р сарын эхээр Лондонд сүй тавьснаа албан ёсоор мэдэгдэж хуримаа ирэх оны хавар хийнэ гэдгээ мэдэгдсэн юм. Тэгвэл хосуудын хурим энэ сарын 19-нд хааны гэр бүлийн уламжлалын дагуу Кенсингтон Паласт болохоор болжээ.Харин Харри, Меган Маркл нарын хуримын гэрчээр ханхүү Харригийн ах хунтайж Уильям сонгогджээ.

Меган Марклын талаар товчхон өгүүлэхэд тэрбээр өдгөө 36 настай жүжигчин, загвар өмсөгч мэргэжилтэй бүсгүй юм. Тэрбээр жүжигчний ажлын хажуугаар загварын блог хөтөлж, 10 гаруй кинонд дүр бүтээсэн байдаг. Меган сүйт залуугаасаа гурван насаар эгч бөгөөд өмнөх нөхрөөсөө 2013 онд салж байжээ.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …