Индонезийн Сурабая хотын гурван сүм өнгөрсөн ням гаригт халдлагад өртжээ. Тухайлбал Сурабая хотын олон хүн цуглардаг Санта Мария, Индонезийн Христийн болон Пентекостын төв сүмүүд дэлбэрэлт болж, дэлбэрэлтийн улмаас 11 хүн амиа алдаж, олон арван хүн шархаджээ. Бөмбөг тэсэлсэн этгээдүүд нэг гэр бүлийн гишүүд болох нь тогтоогдсон гэж тус улсын ЦЕГ–ын дарга мэдэгдсэн байна.
Индонезийн ерөнхийлөгч Ж.Видодо “Алан хядагчид хүүхдүүдийг амиа золиослогч болгож байна” гэжээ. Харин бол тус улсын ЦЕГ–ын дарга Тито Карнавьян мэдэгдэхдээ “Нэг сүмд ээж нь хоёр хүүтэйгээ амиа золиосолсон бол нөгөө хоёр сүмд аав нь гурван хүүгийнхээ хамт тэсрэх бөмбөг дэлбэлэн амиа золиосолсон байна” гэж ярьжээ.