Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарын өмгөөлөгчдийн хүсэлтийг хэлэлцэх шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо.Шүүхээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх өмгөөлөгчдийн хүсэлтийг хянах боломжгүй гэж үзэж нэг сар цагдан хорихыг хэвээр нь үлдээлээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас“С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарын өмгөөлөгч нар нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргасан боловч Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн захирамжаар С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус бүр 1 сараар сунгаж шийдвэрлэсэн тул уг хүсэлтийг шүүгч хянах боломжгүй гэж үзсэн байна.
Учир нь Ерөнхий шүүгчийн захирамжид гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй бөгөөд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгасан шүүхийн шийдвэр нь захирамжид заасан хугацааг дуустал хүчинтэй байна. ” гэж мэдээллээ.