С.Баяр, М.Энхсайхан нарыг  элчин сайдын суудлаас нь  эргүүлэн татлаа 

 

УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн  нэгдсэн хуралдаанаар Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

Ийнхүү чуулганы хуралдаанд оролцсон гишүүд Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мэндсайханы Энхсайхан, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Санжаагийн Баяр нарыг эргүүлэн татахыг дэмжиж  шинэ элчин сайдуудыг томиллоо.

Шинээр томилогдсон элчин сайдууд:

 –  Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мэндсайханы Энхсайханыг эгүүлэн татаж, Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Очирын Энхцэцэгийг гишүүдийн 87,1 хувийн саналаар томилов.

-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Санжаагийн Баярыг эгүүлэн татаж, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нархүүгийн Тулгыг  гишүүдийн 83,6 хувийн саналаар томилов.
-Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбадаржаагийн Батжаргалыг гишүүдийн 90,2 хувийн саналаар томилов.
-Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ядмаагийн Ариунболд Батжаргалыг гишүүдийн 90,2 хувийн саналаар томилов.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …